Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод дөрөв хонож байна. Охин энэ сарын хоёрны өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт гэрээсээ гараад одоог болтол сураггүй байгаа юм. Цагдаагийн байгууллагад тэр оройных нь 18 цагийн орчимд мэдээлэл ирсэн бөгөөд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хайх ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Тухайн өдрөө ямар нэгэн сураг ажиг гараагүй тул үдшийн 21 цагаас эхлэн онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон орон нутгийн иргэдээс бүрдсэн 250 орчим хүнтэйгээр шөнөжин хайжээ. Гуравны өглөө дахин хүч нэмж, 72 техник, 510 гаран хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг өргөжүүлсэн боловч охин одоогоор олдоогүй байна. Эрэн хайгчид байж болох бүх л арга замаар охиныг хайж байгаа ч сураггүй хэвээр байгаа юм. Мөн иргэдээс ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа юм байна. Гэрчүүдээс авсан мэдүүлгээр охин тэр өдөр сургуульдаа явсан гэж байгаа боловч камерт ямар нэгэн дүрс үлдээгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *