Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон хүү модонд даруулж нас барсан байжээ

Булган аймгийн Булган суманд энэ сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд найман настай хүү гэрээсээ гараад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь тухай өдрийнхөө 22:00 цагийн орчимд аймгийнхаа Онцгой байдлын газарт дуудлага өгснөөр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад хүү гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан нас барсан байсныг олжээ.

Хүүгийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *