Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй

Одоогоос жил гаруйн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины хэрэгт гурван этгээдийг холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, саатуулсан байдаг. Харин нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар цаашид хорих үндэслэлгүй хэмээн үзэж суллажээ. Өнөөдрийн байдлаар Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй бөгөөд ажлын хэсэг ажиллагааг эрчимжүүлэн бүхий л чадлаараа ажилласаар байгаа хэмээн албаныхан мэдээлэв. Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаад ирсэн гэх ба энэ хугацаанд хэргийн талаар шинэ нөхцөл байдал илрээгүй хэвээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *