Categories
мэдээ нийгэм

Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй үйлдэлд зөрчлийн хэрэг нээжээ DNN.mn

Сурагчийн дүрэмт хувцас оёдог үндэсний үйлдвэрлэгчид | Zaag.MN

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалтыг хийж дуусгалаа.

Шалгалтын явцад “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй үйлдэл илэрсэн тул 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2202000255 дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийж дуусгалаа.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-г зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *