Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтын хугацааг дур мэдэн өөрчилсөн Үй цай сургуулийг торгожээ

Ерөнхий боловсролын Үй цай сургууль дур мэдэн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн байна.

2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.4. “Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ.

Тиймээс Үй цай сургуулийг зөрчлийн тухай хуулийн 9.2-ийн 2-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *