Categories
мэдээ нийгэм

Сурагчдад зориулж “Малч ухаан” сургалтыг зохион байгууллаа

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтрансурагчдад мал аж ахуйн онцлог, ашиг шим, нүүдлийн соёлын өвөрмөц ахуй, байгаль дэлхийтэйгээ дасан зохицох чадвар, малч ухааныг өвлүүлэх зорилготой “Малч ухаан” сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулж байна.

Сургалтаар мал сүргээрээ улсдаа тэргүүлдэг аймгийнхаа тухай болон зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийн тухай, аймагтаа мал сүргээрээ тэргүүлдэг сум, малчдын тухай танилцуулав.

Сурагчид сургалтад хамрагдсанаар мал маллах монгол ухаантай дэлгэрэнгүй танилцаж олон шинэ мэдээлэл авсан байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Нямдорж “Хөвсгөл аймгийн малын үйлдэр угсаа, ашиг шим” сэдвээр, Музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа “Цаа буга” боловсролын хөтөлбөрийг танилцуулж сурагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *