Categories
гадаад мэдээ

Сураг алдраад удаж буй МН370 нислэгийн онгоцыг хайх гэнэ

Одоогоос гурван жилийн өмнө Куала-Лумпур-Бээжингийн
чиглэлд нисч байсан Малайзын МН370 агаарын тээврийн онгоц сураг алдарсан билээ.
Тухайн үед онгоцонд 227 зорчигч, хөлгийн багийн 12 гишүүн байсан. Малайзын Засгийн
газраас зорчигчдыг бүгдийг нь нас барсан гэж албан ёсоор мэдэгдэж байв. Урьдчилсан
байдлаар тус онгоцыг Энэтхэгийн далайд унасан гэж үзэн хэдэн арван мянган талбайд
олон сарын турш самналт хийсэн ч хэлтэрхий гэх зүйл ч олдоогүй. Уг ажилд 135 сая
ам.доллар зарцуулсан гэдэг. Харин өчигдөр хохирогчдын ар гэрийнхэн Малайз, Австрали,
Хятадын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй онгоцыг хайх ажилд сэтгэл хангалуун
бус байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, хохирогчдын ар гэр болох долоон хүн санаа нэгдэн
онгоцыг өөрсдийн хүчээр олох болно гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *