Categories
мэдээ спорт

Супер лигийн хоёр тоглолт болно

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн
плей-оффын хагас шигшээ тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж
байна.

“Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралд “Харцага”, “Дархан
гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”,
“Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман баг дөрвөн сарын турш
өрсөлдсөн. Эдгээр багуудаас “Сентоза Ирвэсүүд”, “SBL Хасын Хүлгүүд”,
“Төв Ургац-Альяс”, “Тех Харцага” хагас шигшээд үлдэж, аваргын төлөө
өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөж байна. Түрүүлж дөрвөн хожил авсан нь
аваргын төлөө тоглох эрхийг авах юм. Одоогоор “SBL Хасын Хүлгүүд” “Сентоза
Ирвэсүүд”-ийг эхний хоёр тоглолтод хожоод байна. Тэгвэл “Төв Ургац”,
“АльясТех Харцага”-ын хожлын харьцаа 1:1 болсон. Өнөөдрийн тоглолт
Спортын төв ордонд 18.00, 20.00 цагуудаас болно.

IV.15 (Спортын төв ордон)

  • 18.00 Төв Ургац-Альяс Тех Харцага /1-1/
  • 20.00 Сентоза Ирвэсүүд-SBL Хасын Хүлгүүд /0-2/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *