Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордны “А” зааланд болно.
Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө. Мөн нас, насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.