Categories
мэдээ нийгэм

Сумын иргэд нутгийнхаа рашааныг сэргээн засжээ

Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн малчид
“Тугалын бүлээн” хэмээх нутгийнхаа рашааныг лайдаж, цэвэрлэн, хашиж хамгаалах
ажлыг зохион байгуулан хамтран хийжээ. Дээрх сэргээн засварын ажилд зарцуулах
хөрөнгийг сумын Засаг дарга нөөцөөсөө гаргасан байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт ундардаг Хадан
ус, Бөөлжих, Исгэлэн, Үүдийн булаг, Олгой, Тогоо, Хайрханы гээд хэд хэдэн
рашаан байдаг. Эдгээр рашаан нь элэг, цөс, ходоод, дотрын эмгэг анагаах ч
тустай хэмээн нутгийн ард иргэд хэдийнээс нааш хэрэглэж заншсан байдаг. Тугалын
бүлээн рашааныг 1994 оны Засгийн газрын хуралдаанаар баталсан “Монгол Улсад
рашаан сувилал хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийн хавсралтаар сум орон нутагт
ашиглах рашааны жагсаалтад багтаасан байдаг. Түүнчлэн тус аймгийн Хулд сумын
тусгай хамгаалалтанд байдаг рашаан гэнэ.

Тугалын бүлээн рашаан Хулд сумын төвөөс гуч гаруй
км- т орших бөгөөд секунд тутамд нэг литр орчим ундардаг, ундарга сайтай рашаан
ажээ. Сүүлийн үед малын хөлөнд ундарга нь татарсан тул нутгийн иргэд рашааныг
сэргээн хамгаалах талаар хүсэлт тавьснаар сумын Засаг дарга 300 гаруй мянган
төгрөг өгч, ийнхүү рашааныг хашаажуулж, ундаргыг сэргээн тордсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *