Categories
мэдээ нийгэм

Сүлжээ дэлгүүрээр тэрбумтан болсон эрхэм

Монголчууд супермаркетаар үйлчлүүлээд нэлээд хэдэн жил болж байна. Гэхдээүнэндээ олон адил дэлгүүр мэт харагддаг ч нэгдсэн удирдлагатай энэхүү сүлжээ дэлгүүр анх үүссэнамерикдаа ч гэсэн хагас зуун жилийн өмнө цоо шинэ зүйл байсан билээ.

1967 онд Арканзас мужын Моррилтон хэмээх жижиг хотод анхны өөртөө үйлчлэх дэлгүүр нээгджээ. Дэлгүүр 1000 ам м талбайтай байсан бөгөөд“кока-кола”үйлдвэрийн хуучин байранд нээлтээ хийсэн байдаг.Үйлдвэрийн байрыг бараг засаагүй байлаа. Ханаар нь бараа өрөх тавиурууд хийж харин ус дамжуулах шугамаас нь өлгүүрт бэлэн хувцаснууд өлгөсөн байв. Энэ дэлгүүрийн сүлжээний ирээдүйн гүйцэтгэхзахирал болох тавилантайДэвид Гласанх энэ дэлгүүрийг сонирхон үзээд “Амьдралдаа би ийм муу дэлгүүр үзээгүй” хэмээн дуу алдсан гэдэг. Тэр үед дэлгүүрийн үүдэнд энэ сүлжэээний гол зарчим болох“Бид хямд үнэтэй зарна” гэсэн гоёмсог самбар өлгөөтэй байсан байна.Гурван жилийн дараа гэхэд ”Wal-Mart”18 супермаркет,18 их дэлгүүртэй болсон төдийгүйанхныхаа хувьцааг гаргажээ. Тэр үед 1650 доллараар худалдаж авсанхувьцаа хорин жилийн дараа 25 сая долларын үнэтэй болж байсныг түүх мартахгүй биз ээ.

Энэ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Сэм Уолтон нь Охлахома мужийн Кингфишер хэмээх жижиг хотхонд 1918 онд төрсөн аж. Түүний эцэг эх нь фермер байсан учир тэрээр хөдөөний бөглүү амьдралд бага насаа өнгөрүүлжээ. Эцэг эх нь хүүгээ христийн пуритан шашны ёсоор хатуухан гараар өсгөсөн бөгөөд ирээдүйн тэр бумтан маань амьдралд хамгийн чухал зүйл бол хөдөлмөр гэдгийг хар багаасаа яс махандаа шингэтэл ойлгосон байна.Сургуульд сурч байхдаа тэрээр америк хөл бөмбөг тоглох,найзуудтайгаа хамт чөлөөт цагаа өнгөрөөх тун ч дуртай байсан гэдэг. Тэрээр 13 настайгаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн бөгөөд сургуулийнхаа шигшээд орж мужын аварга болж байжээ. Хожим Миссури мужын их сургуульд орж суралцахын зэрэгцээ сургуулийнхаа оюутны зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан байна. Түүнийамжилтын үндэс нь “Хүн чамтай ярихаас урьтаж түүнтэй ярь.” гэсэн зарчим байсан бөгөөд тэрээр хожим энэ зарчмаа “Хорин футын зарчим” хэмээн нэрлэжаль ч ажилтан нь худалдан авагчид 3мойртмогцмэндчилж түүнд хэрхэн туслахыг асуудаг явдлыг мөрдлөг болгон ажилласан нь амжилтынх нь гол үндэсболсон гэж мэргэжлийн шинжээчид дүгнэдэг.

1940 онд их сургуулиа төгсөхдөө тэрээр фермерчин болохгүй гэж хатуу шийдсэн байв. Эхлээд тэрээр Ж.С.Пеннеиний сүлжээний дэлгүүрт ажилд орсон боловч цалин бусажил нь түүнд таалагдсангүй. Дараа нь худалдааны “Клареморе” фирмд ажилд орсон боловч харин өөрөө гологдсон аж. Гэхдээ энд ажилд орсноор тэрээр Хелен Робсонтой танилцсан бөгөөд 1943 оныарванхоёрдугаарсард тэд гэрлэсэн байна. Сонирхолтой нь эхнэр Хелений эцэг нь маш алдартай худалдаачин байсан бөгөөд хадмынх нь амжилт, эдийн засаг, хуулийн мэдлэг нь Уолтоны бахархалыг төрүүлдэг байсан төдийгүй тэрээр хэзээ нэгэн цагт түүн шиг амжилтанд хүрэх болно хэмээн шийдсэн гэдэг.

Сэм, Хелен хоёр хуримлаад удаагүй байтал дэлхийн П дайн эхлэж Сэм цэрэгт татагдсан байна. Гэтэл эмчийн үзлэгээр зүрхний гажигтай болох нь тогтоогдож Уолтон цэргийн үйлдвэрийн аж ахуйг хариуцан ажиллахаар томилогдсон байна. Цэргийн үйлдвэрийн аж ахуй гэдэг нь мөнгө л авдаггүй болохоос дэлгүүр л гэсэн үг. Энд ажилласнаар Сэм өөртөө итгэх итгэл нь улам нэмэгдсэн бөгөөд дайн дууссаны дараа тэрээр хувийн дэлгүүр нээхээр хатуу шийдсэн байна. Түүнийг бизнесээ эхлэхэд нь хадам аав нь туслаж 20 мянган доллар зээлдүүлсэн бөгөөд 1945 оны 9 сарын 1-нд Арканзас мужийн 4 мянган оршин суугчтайНьюпорт хотод анхныхаа дэлгүүрийг нээжээ.

Дэлгүүрийг өөрийн биеэр удирдах гэдэг амаргүй хэрэг байлаа.Бэн Франклин нэрийн дор бараагаа худалдаж дэлгүүрээ түрээсээр ажиллуулж байсан ньСэмийг дампуурахаас аварснаас гадна түүнд маш их тус болсон гэдэг. Учир нь энэ сүлжээний дор явагддаг сургалтууд нь түүний хойшдын ажилд үнэлж баршгүй тус болсон гэдэг. Сэмийн ажилтнаар ажиллаж байсандэлгүүр ньүнэндээ салбар буюусүлжээний хэлбэрийн төдий зүйл байсныг Уолтон жинхэнэ сүлжээ дэлгүүр болгосонд л түүний гавъяа оршдог.Төвөөс бараагаа татдаг нь ч түүний ажилд тус дэм болж байв. Гэвч тэрээр удалгүй Теннесс хотод Бэн Франклинаас бараг хоёр дахин хямд бөөний бараа нийлүүлдэг багахан пүүс байдгийг мэдсэн байна. Сэм дэлгүүрээ хаасны дараа өөрийн ачааны машинаар Теннесс хотруу явж үүрээр буцаж ирдэг болжээ. Үүнийхээ ачаарБэн Франклин нэрийн дор долоон жилийн турш багагүй амжилттай ажилласан байна. Энэ хугацаанд дэлгүүр нь хотынхоо хамгийн сайн дэлгүүрт тооцогдох болсон бөгөөд Хелен түүнд хоёр хүү нэг охин төрүүлж өгчээ. Гэтэл нэг л өдөр бүх юм орвонгоороо эргэх нь тэр. Дэлгүүр байрлаж байсан байрны эзэн өөрөө дэлгүүр нээхээр шийдэж Сэм бараагаа ч хадгалах газаргүйхоцрох нь тэр.

Уолтоныхон Ньюпорт хотыг орхин бас нэгэн жижиг хот болох Бентонвилльдоднүүж ирлээ. Энэ удаа анх удаа тэрээр өөрийн дэлгүүрт таарахбайрыг худалдаж авсан байна. 1952 оны 11 сарын 30-нд анхны хаа дэлгүүрийг нээж хамгийнхямд бараатай гэдгээ илэрхийлж “Тав-Арван задгай мөнгө” гэж нэрлэлээ. Оршин суугчид нэг их удалгүй энэ дэлгүүррүү хошуурах болов.Жилийн дараа Сэм хажуугийн хотод хоёр дахь дэлгүүрээ нээлээ. Дараа нь гуравдахь, дөрөвдөх гэхчилэн Сэмийн дэлгүүрийн сүлжээ бий боллоо. Дэлгүүрүүдээ өөрөө байнга хянаж байхын тулд 1957 онд Уолтон жижиг онгоц худалдаж авсан гэдэг.

Хачирхалтай гэмээр явдал нь хэдийгээр өдөр ирэх тутам баяжиж байсан боловч тэрээр хэтэрхий гэмээр арвич хямгач ажиллаж байлаа. Тэрээр хүүхдүүддээ хүртэл мөнгөө хэмнэж дэлгүүрийн ажил хэрэгт мөнгөө оруулахыг шаарддаг байсан бөгөөд өөрөө үргэлж хямд хувцас өмсөж хуучирсан машин худалдан авч унадаг байжээ.

Тэр үед америкийн хотын төвүүдэд үнэтэй том дэлгүүрүүд ажиллаж харин хотын захаар ард олны дунд “Ээж, аавын дэлгүүр” гэж нэрлэгдсэн жижиг хямд дэлгүүрүүд ажиллаж байв. Учир нь энэ дэлгүүрүүдэд ээжүүд худалдагч харин аавууд захирлаар нь ажилладаг байжээ. Сэм энэ хоёр янзын дэлгүүрийн ашигтай талыг нийлүүлэн ямар янзын дэлгүүр болгох вэ гэж толгойгоо гашилгаж байлаа.

Эцэст нь хотын захад хотын төвийнх шиг цэвэр цэмцгэр том дэлгүүр нээхээр шийджээ. Тэрээр хотын захад байрны түрээс хямд, хамгийн гол ньхямдүнэ олон худалдан авагчийг татаснаарих бараа зарагдан эцэст нь барааны үнэ ч бас хямдарна гэж тооцоолсон байв. Хотын захад ч гэсэн чанартай хямд бараа авах гэж баячуудын эхнэр машинаар ирэх нь дамжиггүй гэж тооцоолсон нь дамжиггүй.Гэхдээ энэ нь тэр үедээ хэтэрхий эрсдэлтэй алхам байсан бөгөөд амжилт олно гэдэгтээ Сэм хүртэл өөрөө эргэлзэж байсан гэдэг. Ийнхүү 1962 онд Арканзас мужийн Роджерс хотын захад анхныхаа супермаркетыг нээлээ. Сэм Уолтон энэ удуу ч алдсангүй. Хоёр жилийн дарааХаррисон хотод дараа нь Литлл-Роке болон Маррилтон хотод түүний супермаркет нээгдлээ. Эдгээр хотууд нь бүгд Арканзас мужын хотууд байсан бөгөөд дэлгүүр болгон нь 1-4 мянган ам м талбайтай байжээ.

Хамгийн хэцүү зүйл нь эдгээр том дэлгүүрүүдэд ард олны хэлж заншсанаар Ээж, аавын дэлгүүрийн найрсаг, эелдэг уур амьсгалыг бий болгох явдал байсан гэдэг. Сэм ажилчиддаа “Худалдан авагч бол бидний хамгийн том дарга тэд өөр дэлгүүрээс бараа авснаар манай дэлгүүрийн захирлыг хүртэл ажилгүй болгож чадна. Иймээс та нар байнга 10 футын зарчмыг хэрэгжүүлж байх ёстой. ”гэж сургаж байв. Энэ нь ч үр дүнгээ өгч хожим нь дэлхий даяар тархан түгсэнбилээ. Манайд дэлгэрээд байгаа “Хэрэглэгч бол хаан” гэдэг зарчим нь үнэн хэрэгтээ Сэмийн гаргасан ”Арван футын зарчим” юм. Энэ нь худалдан авагч 10 фут буюу гурван м ойртмогц л дэлгүүрийн аль ч ажилтан түүнд хандан юугаар тус болохыг асууж дэлгүүрээс гартал нь өөриймсөг хандан баярлуулж байхүйлдэл.

Сэмийн амжилтын бас нэг нууц нь үргэлж шинэ технологийг ажилдаа нэвтрүүлдэг явдал байжээ. Түүний дэлгүүрийн сүлжээ комьпютерийн болон барааны үнийн наалт ашигласан анхны хэрэглэгчдийн нэгбайсан бол бүх дэлгүүрээ цаг алдалгүй мэдээллээр хангаж байхын тулд 1980 онд өөрийн хиймэл дагуулыг хөөргөжээ.

Тэрээр “Ашгаа ажилтангуудтайгаа харамгүй хуваа. Яагаад гэвэл тэд чинь миний хамтран зүтгэгчид.”гэж айлддаг боловч аль ч дэлгүүрийн менежеррүү утасдаж” тэр худалдагчийн цалин арай өндөр байна.” гэж хэлэхээс буцдаггүй байсан бөгөөд шүүхэд тэдний ажилчдын гаргасангомдол байнга очдог аж. Тэд “эмэгтэйчүүдэд бага цалин олгож байна, томилолтоор явахад хямд буудлын өрөөнд 2-3-аар нь оруулдаг тэр ч байтугай хурлын дараа дуусаагүй балнуудыг буцааж хураалгахыг шаарддаг” хэмээн гомдол мэдүүлдэг байсан аж. Сэм хариуд нь“Би үнэхээр харамч хүн. Гэхдээ манай компаны орлого 40 тэрбум долларт хүрч тийрэлтэт онгоц авсандаа бахархадаг. Манай гэр бүл аялалаар явахдаа хоёр, хоёроороо өрөө хөлслөдөг. Бид бас хямд ресторанд хооллодог. Саяхан би буудалд ганц хүний өрөө авсан. Хөгширч байгаа юм байлгүй дээ.” гэж хэлсэн байдаг. Гэвч Сэм компанийхаа орлогыг нэмэгдүүлэхийн тулд хүний санаанд оромгүй арга хүртэл хэрэглэдэг байсан аж. 1984 онд тэрээр хэрэв компаний төлөвлөсөн орлого даван биелвэл америкийн төв гудамж буюу магадгүй дэлхийн бизнесийн төв гудамж болохУолл-стритэд Хавайн арлын хулу бүжиг бүжиглэнэ гэж ам гарсан бөгөөд нүцгэн биен дээрээ дал модны навчаар хийсэн банзал өмсөж олны нүдэн дээр хулу бүжиглэсэн билээ.

Сэм Уолтон Арканзас мужын өөрийн хайрт хот Бентонвилльд 1992 оны 4 сарын 5-нд тэнгэрт хальсан билээ. Сүүлийн 10 жилд тэрээр хорт хавдраар шаналж байсан болвч өглөө болгон 3 цагт босч онгоц хөлөглөн дэлгүүрүүдээ эргэдэг байжээ. Тэрээр насны эрхээр 1988 оноос ”Wal-Mart”-ынхэрэгт оролцохоо больсон боловч насан эцэслэтлээ захирлын зөвлөлийн даргын албыг хашиж байжээ.

Сэм гэр бүлдээ 80 сая долларын өв хөрөнгө үлдээсэн бөгөөд үүнээс ч дутахгүй ач холбогдолтой амжилтанд хүрэх 10 зарчим үлдээсэн юм.

1.Зорьсон зүйлдээ бүхнээ зориул.

2. Ажилтнууддаа орлогоо харамгүй хуваа.

4. Ажилтнуудаа үргэлж сургалтанд хамруулж бай.

5. Ажилчдынхаа хийж байгаа зүйлийг үргэлж үнэлж бай.

6. Амжилтаа тэмдэглэж бай.

7. Ажилтан бүрээ сонсож бай.

8. Үйлчлүүлэгчээ үнэн голоосоо баяртай угтаж сур.

9. Зардлаа байнга хяна.

10.Тогтсон хэв маягт бүү баригд.

Дашрамд дурдахад Сэм Уолтон “Дүрэм журам тонилог!”гэж хэлэх дуртай байсан гэдэг.

Форбес сэтгүүлийн зэрэглэлээр “Wal-Mart” нь дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ бөгөөд АНУ-ын бүх дэлгүүрийн 70%-ийг эзэлдэг аж. Энэ компанид 1,3 сая хүн ажилладаг. АНУ-д З600 бусад улсад 1500 гаруй энэ сүлжээний дэлгүүр ажилладаг. Жилийн хөрөнгийн эргэлт нь 284 тэр бум доллар ажээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *