Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн тохижуулах талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж “2020 оны нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар болсон. Энэ нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд маргаашаас тохижуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урд, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар график төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэхээс гадна газар доогуурх усжуулалтын автомат системийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.

Энэ орчинд нийтийн бие засах газар байдаггүй. Тиймээс баруун, зүүн талд нийтийн бие засах газрыг нэг ээлжиндээ 35 хүнд үйлчлэх боломжтойгоор байгуулна.

Бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар болсон. Уг ажилд нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *