Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд “Үндэсний номын баяр” болж байна

30 дахь удаагийн номын баяр өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Есдүгээр сарын 19-нийг дуустал Төв талбайд болох уг номын баярт зохиолч, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид, ном эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цугладаг билээ.

УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд зааснаар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 5, 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулж байхаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *