Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас санаачлан коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын цэгийг Сүхбаатарын талбайд байршуулжээ. Дархлаажуулалтын цэг нь есдүгээр сарын 20-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09-16 цаг, амралтын өдрүүдэд 10-15 цагийн хооронд иргэд болон, жуулчдад нээлттэй ажиллана. Вакцин хийлгэх гадны жуулчид паспорт, үнэмлэхийн дугаараар мэдээллээ бүртгүүлээд Файзер, Синафарм хоёр төрлийн вакцин хийлгэх боломжтой.