Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарчууд хүчирхийллийн эсрэг зөвлөлдөв

Сүхбаатарчууд хүчирхийллийн эсрэг зөвлөлдөвХүчирхийллийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхээ хэрхэн хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ялангуяа гэр бүлийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд зөвлөгөөнийг нээж “… бид хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит ажлуудыг хийх ёстой. Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байртай болох асуудлыг шийдвэрлэж, 2018 оны төсөвтөө суулгасан. Энэхүү зөвлөгөөнөөс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох уриалга гарна. Уриалгыг бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь үр дүн юм” гэдгийг онцоллоо.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, дүүргийн Улаан загалмайн хороо, “Лантуун дохио” ТББ, “Сайн үйлс” ТББ-ууд хамтран оролцож, мэдээлэл, судалгаа шинжилгээ, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, цаашид хийх шаардлагатай арга хэмжээнүүдийнхээ талаар зөвлөлдсөн юм.

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнд иргэд, хүүхэд гэр бүлтэй хамгийн ойр ажилладаг 1-20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, сургалт хариуцсан холбогдох мэргэжилтэн болон СӨХ-ны ажилтнууд оролцов.

Зөвлөгөөнөөс гарсан уриалгыг та бүхэндээ эргээд бүрэн эхээр нь хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *