Categories
мэдээ нийгэм

​Сүхбаатар дүүргээс зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлжээ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Коронавирусийн халдварт өвчний тархалтын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд өрхийн орлого багасаж хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй болсон айл өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн” хэмээн мэдээллээ.

Эдгээр тусламж, дэмжлэг авч буй эдгээр өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжийн чиглэлээр төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон айлууд аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *