Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт бүх нийтийн цэвэрлэгээ хийжээ

Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ болж дүүргийн нутаг дэвсгэрт байрлах захын хороодын хог хаягдлыг ачиж цэвэрлэжээ. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх гаргалгаа, хоолойнуудыг ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, далан сувгийн засвар үйлчилгээний ажлыг өөрсдийн нөөц бололцоонд гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн байна. Тус дүүргийн онцгой комиссоос, хаврын хуурайшилтын улирал ирж буйтай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, дүүргийн ногоон бүсд амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, гал түймрээс сэргийлэх, нийгмийн ажлын оролцоог нэмэгдүүлэх чиглэл өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *