Баянгол дүүргийн V дугаар хороо нь Дүүргийн Засаг даргын А/608 тоот захирамжийн дагуу “Айл хүний амь нэг” болзолт уралдаан зарлажээ. Энэ хүрээнд Хөршийн холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа сэдэвт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт иргэд болон албан байгууллагууд нийлсэн 100 орчим хүн оролцов. Өдөрлөгөөр Хөршийн холбоодууд хийж буй ажлаараа үзүүлэн зохион байгуулж бусадтайгаа санал солилцов. Одоогоор СӨХ бүр хуулийн булан ажиллуулж байна. Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс санал авч, шинээр хөршийн холбоонд нэгдэх хүсэлтэй иргэдийг бүртгэн авчээ.