Categories
гадаад мэдээ

Суданд НҮБ-ын энхийг сахиулагч амь үрэгдлээ

Судан болон Өмнөд Суданы хил дээрх Абьей дүүргийн ойролцоо НҮБ-ын түр хүчний албан хаагч амь үрэгдлээ. Тус суурин луу алан хядагчид дайрснаас болж энхийг сахиулагчаас гадна таван хүн амиа алдагсдын дотор хоёр эмэгтэй хүн, найман сартай нэг хүүхэд байгаа гэнэ. Өөр нэг энхийг сахиулагч шархадсан аж. Энхийг сахиулагчдын үйл ажиллагааны тэргүүн энэхүү халдлагыг буруушаасан байна.

Абьей дүүрэг нь газрын тосны нөөц бүхий дүүрэг гэдгээр онцлогтой бөгөөд Судан, Өмнөд Суданы хоорондын маргаантай бүс нутаг хэмээгддэг. Энэ бүсэд 2011 оноос эхлэн энхийг сахиулах хүчнийхэн байршсан бөгөөд хоёр улсын хоорондох хурцадмал байдлыг намжаах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүрэг хүлээдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *