Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” кинонд гардаг тоглоомыг Өмнөд Солонгост бодит амьдрал дээр туршихаар болжээ

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулаад буй “Squid Game” кинон дээр гардаг тоглоомыг Өмнөд Солонгосын сонирхогчид бодит амьдралд туршихаар болжээ. Гэхдээ кинон дээрхээс ганц ялгаатай нь мэдээж ямар ч аллага байхгүй.

Squid Game Becomes A Reality In South Korea - Events… | EarlyGame

Netflix -ийн “Squid Game” кино нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хүрч буй трендийг хэрхэн сонирхолтой байдлаар ашиглах талаар арга эрэлхийлж байгаа аж. Өмнөд Солонгосын Гангвон мужийн нэгэн зочид буудалд кинон дээр гардагтай адилхан орчин, тайз засаад байна. Тэмцээн аравдугаар сарын 24-нд болно.

Ялагч нь 5 сая вон (ойролцоогоор 4178 ам.доллар) авах ба насанд хүрсэн ямар ч хүн оролцох боломжтой юм. Бүртгэлийн хураамж 10000 вон (8.39 ам.доллар) бөгөөд хүмүүс маш их сонирхож байгаа учир тэмцээнийг зарласнаас хойш хоёр хоногийн хугацаанд оролцогчдын тоо гүйцжээ.

Squid Game lays bare South Korea's real-life personal debt crisis | Squid  Game | The Guardian

Кинон дээр гардагтай адил, тэмцээнд оролцож буй хүмүүст утасны дугаартай нууцлаг нэрийн хуудас өгөх болно. Оролцогчид зочид буудлын ойролцоох нарсан ойд цуглан улаан, ногоон гэрэл асахад хөдөлгөөнгүй болдог тоглоом, олс таталт, хавтгай чихрээс дүрс салгах, цаас эргүүлэх гэсэн тоглоомоор өрсөлдөх аж. Хэдийгээр хэн нэгнийг хөнөөхгүй ч алдаж, ялагдсаныг нь “устгах” мэт дүр үзүүлэх болно. Тоглогчид цорын ганц ялагч хэн болохыг тоглолтын төгсгөл хүртэл мэдэх боломжгүй юм.

Squid Game on Netflix: That ending explained and your burning questions  answered - CNET

Гэхдээ засгийн газрын албан тушаалтнууд зочид буудалд хүн олноор цуглуулах нь цар тахлын эсрэг дүрэм журмыг зөрчиж байгаа тул арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулжээ. Харин зохион байгуулагчид арга хэмжээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалах бүхий л хувилбараар өөрчлөхийг хичээж байна гэжээ.

Netflix hit show 'Squid Game' spurs interest in learning Korean

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *