Categories
мэдээ спорт

Спортын түүхэн үйл явдлууд || DNN.mn

Спорт нь хүн төрөлхтний амьдралд салшгүй нэг хэсэг болжээ. Улс гүрнүүд спортоор дамжуулан харилцан холбогдож аливаа асуудлыг шийдэх болсон байна.

Энэ талаарх спортын сонирхолтой баримтыг хүргэж байна.


Гоолын дайтай улаан хуудас

2010 оны Өмнөд Африк улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд Уругвай болон Гана улс хоорондоо тааран тоглосон юм. Тоглолтын уур амьсгал маш ширүүн байсан бөгөөд тус тоглолтод 6-н шар хуудас, 1 улаан хуудас гарсан юм.

Тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж нэмэлт цаг сунгаж сүүлийн 120 дахь минутад Гана улсын тамирчин D.Adiyiah хаалга руу мөргөлт гүйцэтгэсэн боловч Уругвайн шигшээ багын алдарт довтлогч Луйс Суарес эцсийн мөчид хаалганаас бөмбөгийг гараараа хаан гаргаж улаан хуудас авч тоглолтыг чөлөөлсөн билээ. Улмаар Гана улсын тамирчин торгуулийн цохилтоо алдаж хоёр баг торгуулийн цохилтоор ялагч тодруулахад 4:2 харьцаатай Уругвайн шигшээ баг дараагийн шатанд шалгарав.


2016 оны Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан зуны олимпийн наадамд Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай бөх Г.Мандахнаран Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтай хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийж, ялагдал хүлээсэн. Г.Мандахнаран цаг дуусах мөчид Наврузовыг 7:6 харьцаагаар хожиж явсан бөгөөд цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад Г.Мандахнаран өөрийгөө ялсанд тооцон баярласанд шүүгчид үүнийг нь оноогоо хамгаалсан гэж үзэн торгууль өгснөөр Узбекийн бөх эцсийн мөчид ялалт байгуулжээ. ОУБХ-ны дүрмийн 33 дугаар заалтаар цаг дуусахад 30 секунд дотор барьц өгөхгүй зугтаж болдоггүй дүрэмтэй байдаг.

Үүний дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан шидэж, нүцгэн зогсож байв.

Дасгалжуулагчийн энэ үйлдэлд шүүгчид дахин нэг торгуулийн оноо өгч, 8:7 харьцаагаар Узбекистаны бөх хүрэл медалийн болзол хангасан юм.


Дэлхийн хамгийн хурдан хүн


Хөнгөн атлетикийн 2009 оны Берлин хотноо зохиогдсон ДАШТ-д олимпийн найман алтан медальт, дэлхийн аваргын 11 алтан медальт Ямайка улсын алдарт тамирчин Усайн Болт 100 метрийн уралдаанд 9.58 секунд гэх амжилтыг үзүүлж дэлхийн рекордыг шинээр тогтоож буй агшин.


Дайны хор уршиг спортод


Орос-Украины дайны улмаас Владимир Путины хүн гэх тодотголтой Роман Абрамовичийг Англид хөрөнгө эзэмших эрхгүй хэмээн Их Британийн парламентын зарим гишүүд мэдэгдэж, хөрөнгийг нь царцаахыг шаардсан юм. Их Британы засгийн газраас Түүний мэдэлд байх Челси хөлбөмөгийн клубийг ч мөн адил тамирчин наймаалцахыг хориглох гэх мэт санхүүгийн хориг тавьсан билээ.

Тус клубийн хөгжөөн дэмжигчэд энэ хүү шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан идэвхтэй өрнүүлсээр байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэх Абрамович 2003 онд “Челси”-г 140 сая фунт стерлингээр (тухайн үеийн ханшаар 233 сая орчим ам.доллар) худалдаж авсан юм. Абрамовичийн үед Челси таван удаа Английн аварга, Английн цомыг таван удаа хүртсэн бол, гурван удаа Английн лигийн цомын эзэн, хоёр удаа үндэсний супер цомын эзэн, хоёр удаа Аваргуудын лиг (2012, 2021) болон Европын лигийн (2013, 2019) аварга болжээ. 2021 онд УЕФА-гийн супер цом, клубүүдийн дэлхийн аварга гэх томоохон амжилтуудыг үзүүлээд буй юм.


Дэлхий даяар сонсогдсон “пинг”


Хүйтэн дайн дэлхийг хоёр хувааж орхисон билээ. Коммунист орнууд барууны эсрэг хана хэрэм босгов. Тухайн үед БНХАУ бол коммунист орнуудаас хамгийн хатуу чанга, нэвтрэх боломжгүй улсуудын нэг байжээ. Харин энэхүү хана хэрмийг пинг понг буюу ширээний теннисний нөхөрсөг тэмцээний ачаар буулгасан билээ. .

Тодруулбал, АНУ-ын ширээний теннисний баг 1971 онд Япон улсад тоглож байх үед БНХАУ-аас айлчлан ирж, аялан тоглолт хийгээч гэсэн урилга ирсэн байлаа. Энэ бол америкчуудад Комминуст Хятадаас ирсэн анхны урилга байсан юм. Энэ боломжийг Ерөнхийлөгч Никсон маш чадварлаг ашигласан байна. Тэрээр Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийг шигшээ багтайгаа хамт илгээж, дипломат харилцаа тогтоохыг даатгасан байдаг.

Тэр жилдээ Никсон өөрөө БНХАУ-д айлчилсан билээ. Тэрээр энэ айлчлалаа “Дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж тайлбарлаж байв. Харин Хятадын Ерөнхий сайд Чоу Эньлай энэ талаар дурсахдаа “Урьд хожид спортын ямар ч үйл явдлыг олон улсын дипломат харилцаа үүсгэхэд ийм үр дүнтэйгээр ашиглаж байсан удаа байхгүй” гэжээ.


Их Британи болон Герман улсын дайны шугам

1914 оны Зул сарын баяр гэхэд дэлхийн I дайн дуусах болоогүй гэдэг нь тодорхой болсон байв. Баярын үдэш дайсны цэргүүд зул сарын дуу дуулж байгааг нөгөө тал нь сонссон байдаг. Ингээд нуувчин дотроосоо хоёр талын цэргүүд ярилцан, гал зогсоох хэлэлцээр хийж, эцэст нь “хүнгүй бүс”-д цуглан уулзсан. Тэд хоорондоо бэлэг солилцсон ба дараа нь хөлбөмбөг тоглосон байдаг. Дэлхий дахинд гай зовлон авч ирээд байсан хүйтэн дайны уур амьсгалыг спорт гэх зүйлээр зөөлрүүлсэн аж.


2020 оны Токио хотноо зохиогдсон хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпод АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Javale McGee шигшээ багийн хамт алтан медаль авсан юм. Мөн Түүний ээж Pamela McGee нь 1984 Лос Анжелесийнн олимпод мөн сагсан бөмбөгийн төрөлд оролцон алтан медалийг хүртсэн байдаг. Тус хоёр амжилт нь олимпийн түүхэнд анх удаа төрсөн ээж хүү хоёр олимпийн алтан медаль авсан анхны тохиолдол болсон юм.


2018 оны 09.07-нд Монголын шигшээ баг талбай дээрээ Гуамын эсрэг маш чухал тоглолт хийхээр болж хожигдсон тохиолдолд тэмцээнийг дуусгах байв.

Манай шигшээ багийхан эцсийн мөчид 90 +4 Жансерикийн дамжуулалтаар багийн ахлагч Н.Цэдэнбал гоолдож 1:1 харьцаа болгон тэнцүүлснээр түүхэндээ анх удаагаа Монголын шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 2-р шатанд шалгарч байлаа.

Энэхүү тэмцээний шилдэг тамирчнаар мөн Н.Цэдэнбал тодорч бахдам амжилт үзүүлсэн.


Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *