Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сошиалын залуус Өршөөлийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан билээ. Энэ удаагийн Өршөөлийн хууль нь авлигачдыг өршөөсөн болохоор иргэд ихээр бухимдаж байгаа. Тиймээс өнөөдөр хэсэг залуус Өршөөлийн хуулиар эсэргүүцлээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, фейсбүүкийн залуучууд нэгдэж, өнөөдөр улстөрийн жагсаал зохион байгуулсан юм. Монголын либерал намынхан тэргүүтэй хэсэг залуус автомашинуудтайгаа төрийн ордон, төв талбайг тойрон гороолж Өршөөлийн хуулийг эсэргүүцэв. Тодруулбал, авлигын хэргийг өршөөлд хамруулсныг шүүмжилсэн уриа, лоозон барьсан 30 гаруй автомашинтай залуус Чингис зочид буудлаас төв талбай хүртэл эсэргүүцлийн цувааг зохион байгууллаа. Тэд “Авлигачдын цагаадсан өдрөөс Монголын төр харлана”, “Өршөөлийн хуулийг дэмжсэн гишүүдийг ард түмэнд танилцуул” гэсэн лоозон бүхий наалтуудыг машиндаа байрлуулсан харагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *