Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эрчүүд машины хүйтэн суудалд суух нь түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй DNN.mn

Хүйтний улиралд жиндэж даарснаас үүдэж хамгийн түрүүнд өвчилдөг эрхтэн бол түрүү булчирхай. Түрүү булчирхай бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн дотор хамгийн чухал үүрэгтэй. Өвчилсөн тохиолдолд нэгдүгээрт, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг. Хоёрдугаарт, шээс хаагдах аюултай.

Энэ чухал эрхтэн өвчлөх шалтгаан олон янз. Үүний нэг нь хүйтний улиралд хүйтэн машинд суух явдал юм. Хүйтэн суудал дээр шууд сууснаас болж түрүү булчирхайд муугаар нөлөөлдөг болохыг мэргэжлийн эмч анхааруулж байна. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчин, идээт үрэвсэл түрүү булчирхайг өвчлүүлэх үндсэн шалтгаан болдог байна. Шүд цоорох, ханиад хүрэх, халуурах зэрэг ч түрүү булчирхайд нөлөөлж байдаг байна. Шээс салаа гарвал түрүү булчирхай өвчилснийг илтгэнэ. Бүр хүндэрсэн тохиолдолд шөнө босч шээхэд хүргэдэг.

Тиймээс эрчүүд энэ чухал эрхтнээ эрүүл байлгая гэвэл дархлаагаа сайн дэмжиж, дасгал хөдөлгөөн тогтмол хийн, эрүүл зөв хооллохыг зөвлөж байна. Мөн насанд хүрсэн эрэгтэй хүн зургаан сар тутамд түрүү булчирхайгаа эмчид үзүүлж байх шаардлагатай ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *