Categories
мэдээ нийгэм

Сонгуулиар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа гадны судалгааны байгууллага хэлжээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын судалгааны багийнхнийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Тус багийнхан өмнөх сонгуульд хамтран ажиллаж байжээ. Уулзалтын үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуулийн талаар болон байгууллагынхаа эрх, үүрэг, үйл ажиллагаа, сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар тэдэнд мэдээлэл өгчээ.

Олон улсын байгууллагын судалгааны багийнхан өмнөх сонгуульд нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар судалгаа хийхээр ирсэн тухайгаа ч хэлээд авсан байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд байх хугацаандаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй тус тус уулзаж улмаар тайлан дүгнэлт гаргаж танилцуулна гэдгээ хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *