Categories
мэдээ улс-төр

Сонгуулиар ​300 ширхэг хувьцааг худалдаж авсан нь цэвэр луйвар байсан гэв

МАНАН-гийн луйврын талаар “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Эрдэнэс таван толгойн” 1072 хувьцааны луйврын талаар мэдээлэв.

Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн ярихдаа “1072 хувьцаа олгон гэсэн амлалтыг МАН- болон МАНАНгийн эрх баригчид иргэдийн хувьцаа булаах зорилготойгоор өгсөн. Энэ бол цэвэр луйвар юм. Сонгуулиар иргэд бүгд хулхидуулсан. Иргэдийн1072 хувьцаанаас 300 хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан.Хуулиндаа 1072 хувьцааг худалдаж болохгүй, худалдаж авч болохгүй гэж заасан байгаа. Эрдэнэс таван толгойн ашгийг үргэлжүүлэн хувьцаа хэлбэрээр олгох ёстой байсан. Үүнийг төрийн эрх мэдэлтнүүд сайн мэдэж байгаа хэрнээ иргэдийг луйвардсан. Бид эргээд энэ хувьцааг эргүүлж ард түмэнд олгохыг шаардах болно. Түүнчлэн оюутнууд сургалтын төлбөрөө хувьцаанаасаа төлж болно гээд бүх хувьцааг нь авчихсан байгаа. Луйвардуулснаа мэдэхгүй яваа хүмүүс олон байна. Луйвардуулсан хүмүүс “Эрс шинэчлэл хөдөлгөөн” гэсэн Фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдож болно.Бид таны луйвардуулсан хувьцааг эргүүлж авахын төлөө зүтгэх болно” гэлээ.

Түүнчлэн сонгуулийн хуултийг намууд өөрчлөх эрхгүй. Үүнийг ард түмний дунд нийтийн санал асуулга явуулж байж шинэчлэх хэрэгтэй.УИХ-ын дэгийн тухай хуульч мөн ялгаагүй. Мөн Ёсзүйн дэд хороогоор ямар гишүүн ороод ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Үүнийг байнгын хороо болгох хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа гэхээсээ илүү үе дамнасан луйварчид, баялагтаа орны баялагыг яаж булааж авах гэдэг замаар яваад байна. Үүнийг эрс шинэчлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Тусхөдөлгөөн нь 2004 оноос хойш иргэдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж ирсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *