Categories
гадаад мэдээ

Сонгууль болтол түр засаг байгуулахаа мэдэгдэв

Тайландын цэргийн Засгийн газрын үүрэг гүйцэтгэгч Прают Чан-Оча санхүүгийн шинэ жил эхэлтэл тус оронд түр Засгийн газар байгуулна гэдгээр мэдэгдлээ. Парламентын сонгуулийг 14-15 сарын хуацаанд явуулах тухайгаа эрхэм генерал ард түмэндээ хандаж хэлсэн байна.  Түүний хэлснээр,  улс оронд нь улс төр, эдийн засаг,  нийгмийн шаардлагатай шинэчлэл явагдсаны дараа сонгууль болно гэлээ. Шинэчлэлд 14-15 сар хэрэгтэй гэнэ.  Чан-Оча иргэддээ хандан цэргийнхний эсрэг ажиллагаанд оролцохгүй байхыг уриаллаа. Өмнөх сөргөлдөөний үеэр бид хэтэрхий цаг алдсан гэж тэр хэлжээ.  
 Ойрын 2-3 сарын дотор цэргийнхэн улс орондоо тайван байдлыг тогтоох бөгөөд цэргийн дэглэмийн үеэр цэргийнхэн хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийнхнийг баривчлан их хэмжээний буу зэвсгийг хураасан гэж генерал мэдэгдэв.
 Дараагийн шат нь жил орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд тэр хүртэл түр Үндсэн хууль болон түр Засгийн газар байгуулна гэлээ. “Эхлээд улс орон. Дараа нь ардчилал. Бидэнд цаг өгөх хэрэгтэй. Бүхнийг дуусгасны дараа бид цэргийн үүрэгтээ эргэн орно” гэж Прают Чан-Оча хэлэв. Байдал сайжрангуут амралтын бүсүүдэд хөл хоригийг цуцлана гэж тэр  амлав.
 Прают Чан-Оча цэргийн эргэлт хийснийг тавдугаар сарын 22-нд зарласан ба Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоогоод байна.