Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгогчийн лавлах 1800-2800 дугаарын тусгай утас ажиллаж байна

Гаалийн лавлах утас техникийн саатлын улмаас түр ажиллахгүй

Сонгогчийн лавлах 1800-2800 дугаарын тусгай утас өнөөдөр сонгуулийн санал авах өдөр ажиллаж буйг СЕХ-ноос мэдээллээ. Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан бусад холбогдох хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлийн мэдээллээр иргэдийг хангах зорилгоор дээрх дугаарыг ажиллуулж байна. Сонгуулийн үйл явц, сонгуулийн цаг хугацааны хуваарь, санал авах байрны лавлагаа зэргийг дээрх тусгай дугаарын утаснаас авч болох юм. Уг тусгай дугаарын утас руу бүх үүрэн телефоны дугаараас энгийн утасны тарифаар холбогдох аж. Лавлах утас 20:00 цаг хүртэл ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *