Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041407 сонгогч бүртгэгдсэнээс 763 459 /37.5 хувь/ хүн саналаа өгөөд байна.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109 922 нь “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/
Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:
1. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41 101 сонгогчоос 17 163 буюу 41.76 хувь байна.
2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50.515 сонгогчоос 20 722 буюу 41.35 хувь
3. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичигдсэн 37 527 сонгогчоос 15 436 сонгогч буюу 41.13 хувь