Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комисс, холбогдох албаны хүмүүс, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг болон Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцов.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороонд байрлах Хамбын овоонд зул өргөж, лам хуврагууд ном хурлаа. Зул өргөх ёслолд дүүргийн удирдлагууд болон хэлмэглэгсэд, тэдний үр хүүхдүүдийн төлөөлөл, иргэд оролцов.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *