Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих багаж бэлэглэлээ

“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багаж бэлэглэлээ.

Тус аппарат нь цусны даралтыг хэмжих гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой юм. Тодруулбал, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдрэх зэрэг давуу талтай.
Зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх, иргэдийг чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар зэрэг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НЗДТГ, НЭМГ, “Оном сан” ТББ, “Швейцар улсын Новартис” сан, “Эм холбоо” хамтран “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн гурван улсын нийслэлд хэрэгжиж байгаа бөгөөд эхний үе шат нь 2017 онд амжилттай хэрэгжиж дууссан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *