Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажил хийгдэж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 чингэлэг, гараашийг буулгасан. Газар чөлөөлсөн талбайд 1.800 ам метр явган хүний зам, 3.996 ам метр талбайд ногоон зүлэг тарьж, 600 ам метр үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж байна. Мөн тус талбайд 1.8 метр өргөнтэй 520 метр дугуйн зам барих ажил үргэлжилж байгаа бөгөөд тохижилтын ажил есдүгээр сарын 10-нд дуусна. Тус дүүргийн 38-р хорооны “Залуус” хорооллын гадна талбайн хуучны объектуудыг буулган газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн газарт 1400 ам метр талбайд 50 автомашины зогсоол байгуулахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *