Шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх ба ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах юм байна. Шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй учир заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстой юм байна.
Шалгалт өгөх иргэд иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд очих аж.
Ямартай ч хэн нэгнийг өөрийнхөө өмнөөс шалгалтад оруулах боломжгүй. Учир нь хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийх юм байна.
Хэрэв хуурах үйлдэл гаргах гэж оролдвол солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлана. Бүртгэлийн дугаарын кодоор дамжуулж хэзээ шалгалт өгөхөөр хуваарьт орж вэ гэдгээ нягтлах шаардлагатай гэнэ.
Эхний ээлжийн шалгалтын дүн тавдугаар сарын 10-наас гарахаар төлөвлөгджээ.