Categories
гадаад мэдээ

Солонгос улсад Хятадаас хоёр панда 22 жилийн дараа иржээ

Хятадын Шичуань мужаас Өмнөд Солонгост аварга том хоёр хөөрхөн пандаг илгээжээ. Нэгийг нь Ай Вао гэдэг бөгөөд хоёр настай. Түүний нэр нь “Хайрын эрдэнэ” гэсэн утгатай гэнэ. Нөгөөг нь Ли Вао гэх бөгөөд гурван настай. Нэрнийх нь утга нь “Найрсаг эрдэнэ” ажээ. Өмнөд Солонгост панда 22 жилийн дараа ирж байгаа нь энэ аж. Тэд шинэ гэртээ 15 жил амьдраад буцах юм байна.

Хятад улс өөрийн пандануудаа хилийн чанад руу 1950 оноос хойш “Панданы дипломат харилцаа”-р илгээж иржээ. Энэ талаар Солонгос улсад суух Хятадын элчин сайд Кюи Гуо Хонг “Хятадын аварга панданууд болох Аи Вао, Ли Вао нар Солонгост ирсэнд би маш баяртай байна. Панданууд нэг сар нийтийн үзмэр болон торонд байсан. Одоо л нэг юм эрх чөлөөтэй боллоо” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *