Categories
мэдээ нийгэм

Согтуурсан этгээдийг эмнэлэг биш Цагдаа хариуцна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12:20 минутад эхэллээ.

Байнгын хороо 09 цагаас эхлэх ч ирц бүрдэхийг хүлээсээр товлосон цагаасаа оройтож эхлэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүслээ. Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг олонх дэмжсэн тул хуралдааны төгсгөлд уг хуулийн төслийг хэлэлцэхээр тогтов.

Ингээд товын дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн. Мөн үүнтэй ижил хуулийг Засгийн газар өргөн мэдүүлсэн байсан тул нэгтгэж хэлэлцэв.

Хуулийн төсөлд эрүүл мэндийн байгууллагаас эрүүлжүүлэх байрыг салгаж, цагдаад шилжүүлэх асуудлыг тусгаад буй. Ингэснээр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэг бус цагдаагийн байгууллага хариуцдаг болох юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин гишүүдийн олонх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *