Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлжээ

Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлагыг шалгаж, шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн бөгөөд орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарчээ.

Тухайлбал, энэ мягмар гаригийн 21.00 цагийн орчим хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд Sinotruk маркийн чиргүүлтэй автомашиныг Lexus HS250 маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирчээ. Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг зөвлөж байна.

Мөн гудамж, замд хийсэн шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *