Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг ихэсчээ

Зуны улирал эхэлж задгай талбай, гудамж, чөлөөт зугаалга, аялалын арга хэмжээ олширсноос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж буйг ЗЦА-аас анхааруулж байна. Удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргах нөхцөл ихсэх магадлалтай. Эдгээр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Зөвхөн өнгөрсөн амралтын хоёр өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *