Categories мэдээ нийгэм Согтуугаар осол гаргасан хятад жолоочоос бүтэн машины мөнгө нэхсэн гэв Post author By Post date 2022-02-05 No Comments on Согтуугаар осол гаргасан хятад жолоочоос бүтэн машины мөнгө нэхсэн гэв Улаанбаатар хотоос баруун аймгуудын чиглэлд гарах “22-ын товчоо”-ныойролцоох автомашины зогсоолд зогсож байсан автомашинуудыг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол гарчээ. Тодруулбал, Эмээлт чиглэлээс ниссан серена маркын автомашин ирж, зогсоол дээр байсан Тоёота харьер автомашин, цаашлаад ачааны машинууд мөргөжээ. Тухайн автомашины жолооч БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өөрийгөө “Эмээлтэд байдаг махны үйлдвэрийн эзэн” гэж танилцуулсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг 1.36 байжээ. Гэвч түүнийг эрүүлжүүлэхгүй явуулсан гэх мэдээлэл цахиур.мн сайтад гарсан. Бид энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад ” Тийм осол гарсан нь үнэн. Өчигдөр шөнө 01 цагийн үед осол гарсан юм байна. Тэгээд хоорондоо зохицох гэж ярилцсаар өглөөний 05 цагийн үед дуудлага өгсөн. Ингэхдээ машинаа мөргүүлсэн хариерын жолооч тухайн мөргөсөн хятад жолоочоос нэг бүтэн хариер машины мөнгө нэхсэн учраас үл ойлголцсон юм байна. Хуулиараа учирсан хохирлоо л нөхөн төлүүлэх ёстой. Согтуу жолооч бүрийг эрүүлжүүлэх хууль байхгүй. Машины бичиг баримт бүрэн, эрхээ хасуулаагүй байсан учраас машиныг нь журамлаад, тухайн иргэнийг ажилладаг үйлдвэрийнх нь эзэн ирж батлан даалтад аваад явсан. Осол хийсэн болон мөргүүлсэн бүх машинуудыг журамласан. Асуудал шийдэгтэл эздэд нь өгөхгүй” хэмээлээ. ← Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраалаа → Д.Бямбасүрэнгийн үзүүлбэр “THE VOICE” шоуны дэлхийн шилдэг гуравт шалгарчээ Leave a Reply Cancel replyYour email address will not be published. Required fields are marked *Comment * Like Dislike Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment.