Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.10) нийт 740 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 335 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 72 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг дөрөв, гэмт хэргийн шинжтэй 21 үйлдэл бүртгэгджээ.
Согтуугаар автомашин жолоодсон 10, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 65, хүний биед халдсан 24, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 42 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 114 хүн эрүүлжүүлэгдэж, есөн гэмтжээ.