Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар орон сууцны байрны дээврээс хоёр хүн унах гээд байна гэх дуудлага энэ сарын 29-ны 22.24 цагт НОБГ-т иржээ. Алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай эрэгтэй М, тус байрны оршин суугч иргэн 16 настай эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр зодолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.