Categories
гадаад мэдээ

​Согтуу шувуу Гилберт хотыг дарамталж байна

АНУ-ын Миннесот мужийн Гилберт хотын иргэд нэгэн сонин үзэгдэлтэй тулгарчээ. Их сонин үйлдэлтэй шувууд цонх, мод, машин зэргийг дайрч, тэр бүү хэл явахдаа ганхаж байгаа гэнэ. Энэ талаар цагдаа нарт хэлэхэд, тэд шувуу согтуу байгаа талаар ярьсан байна.

Хотод эрт хүйтэрснээс болоод шувуудын иддэг жимс, жимсгэнэ хэт боловсорч исч эхэлсэн байна. Нүүдэллэн нисэхээс өмнө шувууд түүнийг идээд ийнхүү согтжээ. “Шувууны хоолонд байдаг чихэр согтууруулагч болон хувирсан. Шувууны элэг сул дорой байдаг учир ийм ачааллыг давж чаддаггүй юм. Тиймээс л тэд согтож байна” хэмээн АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн албаны төлөөлөгч Шэрон Штитлер ярьжээ.

Тиймээс согтуу шувуунаас болж байнга утасдахаа зогсоохыг цагдаагийнхан хүсчээ.

“Эрүүлжихийг нь хүлээ” гэсэн хариуг өгч байгаа гэнэ. “Хэрэв тийм шувуу харах юм бол харанхуй газар тавиад унтах боломж олгох. Дэргэд нь ус тавиарай. Энэ нь хордлого тайлах боломжийг олгоно” гэж Шэрон Штитлер мэдэгдсэн аж.

Т.БҮРЭН

One reply on “​Согтуу шувуу Гилберт хотыг дарамталж байна”

Үнэхээр их цаг гаргаж бичэнд баярлалаа .
Жимсний чихэр нь исч согтууруулагч болсонд би гайхлаа .Эхний хэсгээр машинцонх мод тоншиж хүргэхэд би газар нутгийг минь авч биднийг устгалаа гэж бодлоо 😆😅😅🥴

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *