Categories
мэдээ нийгэм

Согтуу эмэгтэйг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн ХVIII хороо, дөрөвдүгээр хорооллын 50-р байрны V орцны 173 тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны 16:25 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн 6 албан хаагч хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн С-ийн амь насыг аварчээ. Тэрээр согтуу тагтан дээрээс унах гэж байхад нь Онцгойгийн болон Цагдаагийн албан хаагч нар хамтран аюулгүй болгож харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн байна.

Б. ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *