Categories
мэдээ нийгэм

Смарт карт худалдан авах чадамжгүй иргэдэд карт бэлэглэжээ

“Аэромонголиа ХХК”-ийн нислэг зохицуулалтын алба “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран өнөөдөр сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ. Тус аяны хүрээнд автобусны смарт карт худалдан авах чадамжгүй иргэдэд үнэгүй бэлэглэж, цаашид картаар зорчих боломжийг олгосон байна.

Тодруулбал, нийт 1000 төгрөгөөр цэнэглэсэн 20 том хүн, 10 хүүхдийн картыг Яармаг, Нисэхийн автобусны буудлын орчмын иргэдэд бэлэглэжээ. Энэхүү үйл ажиллагаанд “Аэромонголиа ХХК” Нислэг зохицуулалтын хэлтсийн ээлжийн ахлах Б.Отгонжаргал, Ч.Наранчимэг болон “Сити баз консалтинг” ХХК-ийн ажилтнууд оролцсон байна. Иргэдийг бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг уриалахад энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршсон гэж холбогдох албаныхан хэлж буй юм.

1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *