Categories
гадаад мэдээ

Сирид гал зогсоох тухай мэдэгдсэний дараахан агаараас цохилт өгчээ

Сирид гал зогсоох төлөвлөгөөг
ирэх даваа гарагаас хэрэгжүүлж эхэлнэ гэж АНУ болон ОХУ мэдэгдсэнээс хэдэн
цагийн дараа босогчдын хяналтад байгаа бүсүүдэд агаараас цохилт өгсний улмаас
наад зах нь 100 хүн амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байна.

Сирийн сөрөг хүчний талыг баримтлагчдын мэдэгдсэнээр, тус улсын Идлиб хотын
худалдааны захад агаараас цохилт өгсний улмаас 60 хүртэлх тооны хүн амь
үрэгдсэн бол Алеппо мужид наад зах нь 45 хүн амь үрэгджээ.

Тус улсад гал зогсоох 10 хоногийн төлөвлөгөөг ирэх даваа гарагаас хэрэгжүүлж
эхэлнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн
сайд Сергей Лавров нар Швейцарийн Женев хотноо хэлэлцээ хийн Сирид гал
зогсоохоор тохиролцоонд хүрсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *