Categories
гадаад мэдээ нийгэм

Сингапурт 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

Сингапурт даваа гаргаас эхлэн 5-12 насны хүүхдүүдийг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Тус улсын Боловсролын сайд Чан Чун Синий мэдэгдсэнээр, хамгийн түрүүнд 9-12 насны хүүхдүүдийг “Pfizer-BioNTech” консорциумын вакцинд хамруулна.

“Нэгдүгээр сарын 5-наас 6-8 насны хүүхдүүдийг, маргаашаас нь бусад бүх хүүхдийг вакцинжуулалтад урина” гэж тэрбээр хэлжээ. Тус хот улсын нутаг дэвсгэрт өдөрт мянга хүртэлх хүүхдэд вакцин хийх 15 төв нээгдсэн байна.

“Өнөөдрийн байдлаар энэ насныхан вакцин хийлгээгүй байгаа хүн амын ихэнх хувийг эзэлж байна” гэж “COVID-19”-ийн халдварын тархалттай тэмцэх байгууллага хоорондын бүлгийн мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Сингапурын Эрүүл мэндийн яаманд вакцинжуулалтад хамрагдаагүй тохиолдолд хүүхдүүдэд хязгаарлалт тогтоох төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа аж. Хүүхдүүдийг вакцинжуулах замаар коронавирусээс хамгаалах нь нэн тэргүүний ажил юм гэж тус яам мэдэгдсэн байна. Сингапурын эрх баригчид наймдугаар сараас эхлэн вакцин хийлгэсэн хүмүүст нийгмийн ялгаатай хязгаарлалт нэвтрүүлжээ. Тодруулбал, тэд худалдааны төв, кафе, ресторан, нийтийн хоолны газар, номын сан, спорт зааланд очих, бусад улс орноор аялах боломжтой. Энэ журам нь мөн 12-17 насныханд хамаарна.

Сингапурт бүх нийтийн вакцинжуулалт энэ оны эхээр эхэлжээ. Тус улсын Эрүүл мэндийн яам “Moderna”, “Sinovac”, “Pfizer-BioNTech” компаниудын вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан бүх вакциныг зөвшөөрчээ. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынх нь 87 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна.

Үүнээс гадна, Сингапурын эрх баригчид даваа гаргаас эхлэн коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан хүмүүст зориулсан журмаа өөрчилж, гэрээр эмчилгээ хийлгэхийг зөвшөөрчээ. Түүнчлэн уг хувилбараар халдварласан өвчтөнүүдтэй ойр харьцсан хүмүүсийг заавал тусгаарлах журмыг цуцалсан байна.

Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлснээр, Сингапурт “омикрон” хувилбараар халдварласан 550 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 100 орчим тохиолдол нь дотооддоо илэрсэн бол үлдсэн нь бусад улсаас зөөвөрлөгдөн иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *