Categories
мэдээ спорт

Сингапур улсын тамирчин Майкл Фелпсийг ардаа орхин түрүүлжээ

“Рио-2016” зуны олимпийн наадмынэрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд шинэ аварга төрлөө.Сингапур улсын тамирчин Жозеф Скүлинг энэ төрөлд аваргалж америкчүүдийн ноёрхлыг зогсоолоо. Тэрээр усан сэлэлтийн амьд домог болсон АНУ-ын тамирчин Майкл Фелпсийг ардаа орхин 50.39 секундээр дэлхийн шинэ рекордыг тогтоосон юм. Сингапур улс Риогоос анхны алтан медалиа усан спортын төрлөөр авч байгаа нь мөн л түүхэнд бичигдэхээр үйл явдал боллоо. Харин мөнгөн медалийг гурван тамирчин хүртлээ. 51.14 секундээр АНУ-ын тамирчин Майкл Фелпс, Өмнөд Африкийн тамирчин Чад Ле Клос болон Унгарын тамирчин Ласзилк Чех нар барианд зэрэг орж, хамтдаа мөнгөн медалийн эзэд боллоо.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *