Categories
мэдээ нийгэм

Сингапур улсад зорчихгүй байхыг анхаарууллаа

Өнгөрөгч долоо хоногт сингадур улсад Зика вирусын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар Сингапур улсад зика вирусийн 56 тохиолдол илрээд байгаа ба тус улсын Эрүүл мэндийн яамнаас улсын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Сингапур улсад манай улсын иргэд 30 хоног визгүй зорчдог бөгөөд жилийн энэ улиралд тус улсыг зорих иргэдийн тоо ихэсдэг. Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *