Баруун Африкийн Сьерра-Леон улсын эрх баригчдын мэдээлснээр, Баасан гаригт тус улсын нийслэл Фритаун хотын захын дүүрэгт шатахуун тээвэрлэгч машин дэлбэрсний улмаас 84 хүн нас баржээ.
Сьерра-Леон улсын Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг (NDMA)-ийн Харилцаа холбоо хариуцсан захирал Мохамед Ламран Бах дэлбэрэлтэд өртсөн хэд хэдэн хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар CNN агентлагт мэдээлсэн байна.