Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сибирийн түймрийн утаа Улаанбаатарыг ирэх долоо хоног хүртэл бүрхэх төлөвтэй байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг энэ сарын 4-нд тогтсон билээ. Тэгвэл Сибирийн түймрийн утаа манай улсын нутаг дэвсгэрт дахин орж ирж, Улаанбаатар хотыг бүрхсэн байна.

Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулахад “Сибирийн ой хээрийн түймрийн утаа нийслэлээс гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмын нутаг дэвсгэрийг бүрхсэн. Европын Холбооны агаар мандлыг судлах “Copernicus” төслийн вэбсайтаас үзвэл Якутын түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл манай улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна” гэлээ.

ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаа. Үүний улмаас өнгөрөгч зургаадугаар сараас хойш тус бүс нутагт нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд өртсөн. Одоогоор ОХУ-ын Якутад гарсан түймэр 12140 км талбайг хамарч түймэрт 5500 булга, 2700 буга, 1500 хандгай, 300 баавгай өртсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *