Categories
мэдээ нийгэм

Сибирийн ойд гал гарчээ

Оросын Красноярскийн хязгаар дахь ойн түймрийн талбай 132,4 мянган га газарт хүрсэн талаар Вести агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Эвенк, Кежемийн аймгууд дахь тайга шатаж байгаа бөгөөд гэхдээ суурин газар руу түймэр орох эрсдэл байхгүй гэж бүс нутгийн ойн түймрийн төвөөс мэдээлсэн байна.

Тус бүс нутагт ойд онцгой байдлын дэглэм тогтоож, хүмүүсийг ойн бүс рүү орохыг хоригложээ. Красноярск хязгаарын Ойн аж ахуйн яамны мэдээлснээр гал түймэр гарч буй газарт ойн тусгайгийн цэргүүдийг онгоцоор хүргэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн онд Сибирийн ой их хэмжээгээр шатаж, түймрийн утаа манай улсын хойд аймгуудыг бүхэлд нь бүрхэж байсан. 2019 оны зургаас есдүгээр сарын хооронд Сибирийн нутаг дэвсгэр дээр тэр дундаа Якут, Красноярск, Эрхүү муж, Буриадад гал төвлөрч байв. Галд автсан талбайн хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 1,5 дахин их байсны дээр сүүлийн 20 жилд тохиосон хамгийн том түймэрт тооцогдож байв. Наймдугаар сарын дунд үе гэхэд галд автсан талбайн хэмжээ таван саяыг давж, түймрийн утаа Сибирь, Урал, Казахстаны томоохон хотуудад хүрч байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *