Categories
гадаад мэдээ

Си Жиньпинийг зайлуулахыг шаарджээ DNN.mn

Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал эхлэхийн өмнө Бээжин хотод коммунист намыг эсэргүүцсэн ховор үйлдэл болсон тухай эх сурвалжууд мэдээлэв. Бээжин хотын Хайдиан дүүргийн нутаг дэвсгэрт оршдог Ситон гүүрэн дээр эсэргүүцэл илэрхийлсэн агуулгатай хоёр янзын уриа бүхий лоозон өлгөсөн байгааг нийгмийн сүлжээнд тарсан гэрэл зураг, дүрс бичлэгүүд харуулсан байна. Эхний уриа нь “Бид ковидын шинжилгээг бус, хоол хүнс хүсч байна. Бидэнд хөл хорио биш, эрх чөлөө хэрэгтэй. Бидэнд худал яриа бус, хүндлэл хэрэгтэй. Бидэнд соёлын хувьсгал биш, шинэчлэл хэрэгтэй. Бидэнд удирдагч бус, сонгох эрх хэрэгтэй. Бид боол бус, иргэн баймаар байна” гэсэн агуулгатай байжээ. Харин хоёр дахь лоозонд Си Жиньпинийг зайлуулахыг шаардаж, хичээл хаяхыг уриалсан байжээ. Мөн уриа өлгөсөн гүүрэн дээр ямар нэг зүйлээс хар утаа олгойдон олны анхаарлыг татаж байгаа нь уг гэрэл зурагт гарсан байна.


Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *